• Dunjingarav Street 48 (Emerald Living), Khan-Uul District 11, Ulaanbaatar, Mongolia
СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЦОО ШИНЭ ШИЙДЭЛ

ХЭТ ӨНДРИЙН САЛХИНЫ
ЭРЧИМ ХҮЧНИЙ ХУВЬСГАЛТ СИСТЕМ

Ерөнхий Мэдээлэл

Цахилгааны хэрэгцээгээ байгаль орчинд ээлтэй, сэргээгдэх эрчим хүчээр бүрэн хангадаг болохыг зорьж байгаа энэ цаг үед салхи нь хамгийн элбэг, хүрээлэн буй орчинд ээлтэй мөн хамгийн хямд шийдлүүдийн нэг юм. Хэт өндөрт салхилах салхи нь хэний ч хэрэглээгүй маш том энергийн булаг юм. Салхи доошлох тусам уул хад, байгалийн тогтоц болон барилга байгууламжаас шалтгаалан хороогдож хурд болон хүчээ алдаж байдаг.

Байршил болон өдөр, цаг, минутаас шалтгаалан зарим газар салхи нь энгийнээс 2 эсвэл 3 дахин хүчтэй салхилдаг гэж үзвэл физикийн хуулийн дагуу 2 дахин хүчтэй салхитай үед салхины эрчим хүч гаргах чадвар нь 8 дахин, харин 3 дахин хүчтэй салхилах үед 27 дахин үр өгөөжтэй байдаг.

Бид танд хамгийн сүүлийн үеийн шийдэл болох хэт өндрийн салхины эрчим хүчний цоо шинэ шийдлийг танилцуулж байна.

howitworks

Ажиллах Зарчим

Салхин станц нь газарт байрлах явуулын удирдлагын төв, кран болон шүхрээс бүрдэнэ. Шүхэр нь газраас хөөрч тодорхой өндөрт хүрсэн хойноо автомат удирдлагатай системээр 200-400м өндөрт эргэлдэнэ, уг хөдөлгөөн нь ёо-ёо зарчмаар ажилладаг. Энэхүү шүхэр нь салхинд хийсэх хөдөлгөөнөөс үүсэх кинетик энергийг газарт төвийн эрчим хүч болгон хувиргаж шууд ашиглах болон батaрейнд хурааж авна.

howitworks

Давуу Талууд

Түгээмэл салхин сэнс нь хамгийн хүчтэй салхитай өндөрт хүрч ажилладаггүйгээс гадна үйлдвэрлэлийн зардал, овор хэмжээ ихтэй байдаг бол энэхүү шийдэл нь маш хүчтэй салхи салхилдаг 200-400м өндөрт хүрч ажилладаг учраас найдвартай эрчим хүчийг бий болгоно. Мөн ажиллагаа болон зардал багатайгаас гадна уян хатан байдлаар цахилгааны хэрэгцээг хангах чадвартай.

Найдвартай Ажиллагаа

Дэлхий дээр нүүрсээр ажилладаг цахилгаан станц нь хамгийн найдвартай ажиллагаатай станцад тооцогддог. Энэхүү шүхрээр ажилладаг салхин сэнс нь нүүрсээр ажилладаг станцтай найдвартай ажиллагаагаараа хамгийн ойр дөхөж очсон шийдэл болсноороо онцлог юм.

Цогц Шийдэл

Загварын хувьд цогц учир хүссэн газартаа байрлуулах, олон дахин байршлаа солих бүрэн боломжтой. Овор хэмжээ, суурилуулалтын ажил, дуу чимээ маш багатай учраас хүрээлэн буй орчинд нөлөөлөх нөлөө багатай.

Уян Хатан Байдал

Энэхүү шийдэл нь түгээмэл ашиглагддаг дизель станцыг бүрэн орлох чадвартай ч хэрэгтэй тохиолдолд дизель станцтай хослон, зардлыг хэмнэж илүү үр өгөөжтэй ажиллах боломжтойгоос гадна нарны станцтай мөн хослон ажиллах боломжтой.

Салхин Парк

Цахилгааны хэрэгцээндээ тааруулан салхин парк байгуулах боломжтой. Станц хооронд 500м зайтай байршуулна. Байршлаас хамааран энэ зайг 400м хүртэл багасгах боломжтой. Станцуудыг тухайн бүс нутгийн салхины болон газрын бүтцээс хамааран цувуулж болон зөрүүлж гэх мэтээр байрлуулна.

Бүтээгдэхүүний Мэдээлэл

1. Шүхэр
2. Удирдах под
3. Олс, уяа
4. Хөөргөх болон буулгах шураг
5. Газрын станц
6. Хөтлөгч
7. 3 хөлтэй суурь

Дундаж үзүүлэлт: 80-200 кВт
Эзлэх талбай: 90-180 м2
Ажиллах орчин: 3-25м/с салхи

Байгалын гамшигт үзэгдэлтэй үед болон засвар үйлчилгээ үзүүлэх үед шүхрээ газарт буулган хурааж болно. Мөн шүхэр дэлгэх болон буулгахад хүний оролцоо шаардлагагүй.

Тухайн бүс нутагт шүхэр ажиллах орчинд тодорхой цагт нислэг дамжин өнгөрдөг бол тухайн цагуудад шүхэр автоматаар хураагдаж, нислэг дамжин өнгөрсний дараа буцаж дэлгэгдэн үргэлжлүүлэн ажиллах командыг автоматжуулах боломжтой.

faq

Түгээмэл Асуултууд

Тус шийдэл нь хэр их эрчим хүч гаргах чадалтай вэ?

Дунджаар 200 кВт хүртэл гаргах чадалтай бөгөөд, жилийн 75% -иас илүү эрчим хүчийг найдвартай үйлдвэрлэдэг тул дизель генераторыг солих хамгийн тохиромжтой шийдэл юм.

Ажиллахад тохиромжгүй цаг агаарын нөхцөл бий юу?

Энэхүү шийдэл нь бороо, цас, мөндөрт ч ажиллах боломжтой. Хэт хүчтэй аянга цахилгааны үед шүхрийг газардуулж дахин эхлүүлэх нь тохиромжтой. Энэхүү процесс нь хүний оролцоо шаардахгүй.

Шөнө ажиллах уу?

Энэхүү шийдэл нь 24/7 ажилладаг. Хэрэв агаарын тээврийн журмаар шаардвал, шөнийн цагаар харагдах байдлыг сайжруулахын тулд шүхэр болон газрын станцад цагаан анивчсан гэрэл суурилуулж тэмдэглэж болно. Мөн тодорхой цагт газардуулах, буцааж хөөргөх үйлдлийг автоматжуулах боломжтой.

Шүхэрний хувьд?

Шүхэрний хувьд орчин үеийн хэт ягаан туяаны бүрээс, маш удаан эдэлгээтэй, шинэлэг материалыг ашигласнаар ашиглалтын хугацаа нь урт. Гэсэн хэдий ч энэ нь тодорхой хугацаанд солигддог элэгддэг эд анги бөгөөд мэдээж зардал нь эдийн засгийн хувьд бага зардалтай. Шүхэр нь хэмжээнээс хамаарч жин нь өөр өөр байна.
faq
Нар, агаарын орчин хоёр байгаа цагт салхины эрчим хүч үргэлж байх болно, тэр утгаараа салхи нь мөнхийн эрчим хүч билээ.

contact

Холбоо Барих

Утас

+976 9595-7277 ; 7711-0343

Хаяг

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 11-р хороо,
Дүнжингарав гудамж 48 (Эмералд Ливинг хотхон)

contact